Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтанд Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга хурандаа Ц.Амгалан-Энх, НЦГ-ын ГХУС хэлтсийн дарга хурандаа К.Женисгүл, дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Х.Мөнхгэрэл болон Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа албаны бусад хүмүүс 100 гаруй иргэн, байгууллага аж ахуй нэгж оролцов.
Энэ үеэр тус нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг 354 иргэн, байгууллага аж ахуй нэгж байгаа бөгөөд 2014 оны эхний 7 сард 246 зөрчил бүртгэгдэж бөгөөд 246 байгууллага аж ахуй нэгжийг 52.785.000 төгрөгөөр торгосон талаар мэдээллэв.
Мөн удаа дараа зөрчил гаргасан 7 байгууллага аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг хүргүүлснээс 6 байгууллага аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөл Хотын ерөнхий менежерийн тушаалаар хүчингүй болгож дээрх газруудад тус цагдаагийн хэлтсээс үйл ажиллагаагаа зогсоох талаар албан мэдэгдэл хүргүүлэн үр дүнг тооцон ажилласан талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын төгсгөлд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тогтоол, захирамжийн хэрэгжилт хангалтгүй, цагийн хуваарь хэтрүүлсэн, Харуул хамгаалалт хангалтгүй, камер дохиоллын систем чанарын шаардлага хангагдаагүй байгаа аж ахуй нэгжүүдийг цаашид анхаарч ажиллахыг үүрэг болголоо.