Нийслэл дэх газрын зөрчил 10 мянга хол гарчээ

2014 оны 8 сарын 20
Чингисийн талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн газар зарагдсан талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл нийслэлийн нийтийн өмч гэж нэрлэгддэг зам талбайд газар олгосон зөвшөөрөл хэдэн зуугаараа тоологдож, үүнд хэн, яаж хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан, нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, Сууц өмчлөгчдийн холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, автозамын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид болон барилгын норм дүрэм, холбогдох хууль тогтоомж зөрчиж газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судалж, шалгахад тоймгүй олон зөрчил илэрсэн байна. 


Зах зухаас нь дурдвал, Улсын чанартай авто зам дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага 1282, нийт 5586.5 га газарт, СӨХ-ны эзэмшил талбай дээр давхардсан болон маргаантай байгаа 47 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 4.43 га газар байгаа бол 132 байгууллага нийтийн эзэмшлийн зам талбай дээр газар эзэмшиж байгаа мэдээлэл байна. 

Мөн сургуулиудын газраас 54 аж ахуй нэгж таслан авч байршжээ. Харин цэцэрлэгүүдээс л гэхэд 15 цэцэрлэг өөрийн талбайгаасаа 22 га талбайг бусдад алдсан байна. Мөн нийслэлд байх 46 эмнэлэг өөрийн талбайгаасаа 9,72 га-г бизнесийнхэн, хувь хүмүүст алдсан байдаг бол ундны усны эх үүсвэр дээр 1710 байгууллага 3314 га газар эзэмшиж байна. Энэ нь анхаарал татаж байгаа бөгөөд ихэвчлэн ундны усны эх үүсвэр дээр зөвшөөрөл авсан компаниуд нь барилгын компаниуд байна. 

Үүний хажуугаар төвийн инженерийн шугам сүлжээний байгууламжтай хамгаалалтын бүсүүдэд мөн л газар олголт явагдсан байх бөгөөд эдгээр нь нийтдээ 8800 орчим байгууллага том бага хэмжээгээр газар авсан гэж ойлгож болохоор байгаа юм. Энэ мэтээр нийслэлд нийтийн гэгдэх газрууд бүгд бусдын гарт оржээ. Харин түүнд хариуцлага хүлээх хүн байхгүй, өмнөх дарга удирдлагуудын үед хийгдсэн ажил учраас одоо хэрхэн, яаж шийдвэрлэх нь ч тодорхойгүй байна. Гагцхүү дээрх үйлдлүүд нь ашгийн шинжтэй, гэмт хэргийн шинжтэй, авлигын шинжтэй гэдэг нь л тодорхой байгаа гэдгийг холбогдох хүмүүс нь хэлж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/56315.shtml#sthash.OaCgBoll.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7402
0 эможи
keyboard_arrow_up