Та цахилгааны төлбөрөө онлайнаар төлөх боломжтой

2014 оны 3 сарын 14

Цахилгааны төлбөр тооцоо хийх, үлдэгдэл шалгах зэрэг үйлчилгээ онлайн болжээ. Харин тус онлайн систем рүү нэвтэрснээр хэрэглэгч өдөр, шөнө хэдийд ч цахилгааны төлбөрөө төлж, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл авах, гэрээгээ шинэчлэх, сунгах, тоолуурын бичилтийг хянах, заалтаа илгээж, хэрэгтэй зөвлөмжүүдээ авч болох ажээ.

 

Энэхүү системийн хувьд хэрэглэхэд тун энгийн, хялбар бөгөөд хэрхэн ашиглах талаар видео зааварчилгаа ч бий болсон байна. Хэрэглэгчид www.tog.mn-нд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авснаар төлбөр тооцоогоо гэрээнд заасан хугацаандаа онлайнаар, ТҮЦ машинаар, банкинд цахимаар болон бэлнээр төлох боломтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
740
0 эможи
keyboard_arrow_up