"Төвийн бүсийн чуулга харваа"-ны хөтөлбөр

2014 оны 8 сарын 20

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор “Төвийн бүсийн чуулга” харвааны уралдааныг энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд хүй долоон худаг дахь сурын талбайд зохион байгуулах гэж байна.

Монгол Үндэсний сурын харвааны уламжлалт төрөл зүйлүүдийн нэг болох хамгийн холч харвааг сэргээн дэлгэрүүлэх, боловсронгуй болгон хөгжүүлэх,өвлүүлэх, дэлхийн уламжлалт харваанд дүйцүүлэн харваачдын ур чадварыг дээшлүүлэх, дээд амжилтуудыг бататган нийтэд сурталчилан таниулах үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Түүнчлэн тус уралдааны үеэр “Зэв нүүлгэх”, “Сорихогчдын харваа”-ны  уралдааныг зохиох байгуулах юм.

*ТӨВИЙН БҮСИЙН ЧУУЛГА ХАРВАА*-ны хөтөлбөр

8 дугаар сарын 22-нд

9.30-11.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг

11.45-12.10 Нээлтийн үйл ажиллагаа

12.30-14.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг

14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг

16,30-18.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг

8 дугаар сарын 23 нд

9,30-11.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг

11.00-12.30 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг

12.30-13.00 Үндэсний сурын түрүү тодруулах 8 харваачын шигшээ харваа

13.30-14.30 Холч харваа шалгаруулах тэмцээн

15.00-15.20 МУ-ын Ерөнхий Сайд Норовын Алтанхуяг Түрүүлсэн харваачдад шагнал гардуулна.

8 дугаар сарын 23 нд

Сонирхогчдын харваа

10.00 -13.00 Сарампай харвах

15.20 -15.30 МУ-ын Ерөнхий Сайд Норовын Алтанхуяг сонирхогчдын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7398
0 эможи
keyboard_arrow_up