“Нийслэлийн түүхт 375 жилийн ой” сэдэвт бүтээлийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

2014 оны 8 сарын 20

Өнөөдөр буюу 2014-08-20-ны өдөр “Нийслэлийн түүхт 375 жилийн ой” сэдэвт гар урлалын бэлэг дурсгалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн худалдааг Улаанбаатар бизнес хөгжлийн төвөөс санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй гар урлал эрхлэгч иргэн, аж ахуй нэгж оролцож байгаа юм. Үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдээс нийслэлийн түүхт ойг тохиолдуулан уригдаж ирсэн гадаад дотоодын хүндтэй зочдод дурсгах зорилгоор 40 сая төгрөгийн худалдан авалтыг хийх юм. Дэлхийн хотууд гадаадын зочдодоо дурсгах өөрийн орны онцлогийг харуулсан гар урлалын бэлэг дурсгалын бүтээлүүдийг хөгжлийн бэрхшээлтэй гар урлал эрхлэгчдээр үйлдвэрлүүлэн худалдан авдаг жишгийг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор дээрх ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Мөн энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлснээр гадаад руу урсаж байгаа мөнгийг дотоодтоо шингээхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй гар урлал эрхлэгчдэд санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн ажил болно гэж Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн захирал Н.Баяраа хэлсэн юм. Үзэсгэлэн худалдаа 20-22-ны өдрүүдэд гурав хоногийн турш зохиогдох бөгөөд энэ үеэр 1000-30000 төгрөгийн өртөг бүхий гоёмсог гар урлалын бүтээлүүд худалдаалагдах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7394
0 эможи
keyboard_arrow_up