Энэ сарын 25-нд залуус “Нэгдэж” цусаа хандивлана

2014 оны 8 сарын 22

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэ 8-р сарын 25 бол “Монголын Залуучуудын өдөр” энэ өдрийг жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил  ч мөн адил олон ажлуудыг төлөвлөсөн байна.

МЗХ энэ өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулах бөгөөд эхний хийх ажил нь “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”- Цусаа бэлэглэцгээе! уриалгыг дэвшүүлсэн байна.  Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30%-иар багасаж, эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн юм.

Өдөрт 60–аас 100 хүн цус хандивлахад 1 өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. Тиймээс 1200 хүн цус хандивлаж байж энэхүү цусны нөөцийн хомсдолыг бууруулах юм. Тиймээс залуус нэгдэж эрдэнэт хүний амийг аварахад бага ч болов хувь нэмрээ оруулж эх орныхоо ирээдүйг хамгаалж, элэг нэгт ах дүүсийнхээ амийг аврах уриалгад нэгдэж байна. Энэхүү уриалга сошиал ертөнцөөр тарж залуу хүн бүр нэгдэнэ гэдгээ илэрхийлж share, like, RT&FV хийсэн бөгөөд урлаг соёлын одууд ч олон олон залуус “Нэгдэж” дэмжихийг уриалсан байна. 8-р сарын 25 “Монголын залуучуудын өдөр”-өөр Цусаа бэлэглэцгээе залуусаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7380
0 эможи
keyboard_arrow_up