Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчлах үеэр жагсаал цуглаан болж магадгүй

2014 оны 8 сарын 20

"Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөнөөс хөрш хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн айлчлахтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн хурлыг өнөөдөр Монгол нюьсийн байранд хийлээ.

Тэд хэлэхдээ " Хоёр гүрний удирдлагуудын айлчлалтай холбоотойгоор хууль, цагдаагийн байгууллагынхан биднээс айж байх шиг байна. Бидэнрүү ярьж жагсаал цуглаан хийвэл баривчлах болно хэмээн сүрдүүлсэн. Бидний дайсан бол Хятад улс биш, харин одоо төрийн тэргүүнд сууж байгаа хүмүүс, Засгийн газрын гишүүд. Яагаад ингэж үзэх байна гэхээр эдгээр төрийн тэргүүнүүд улс орноо барьцаалж гэрээ хэлэлцээр хийж байна. Үүнээс гадна ард түмэн ядууралд автаад элгээрээ хэвтчихээд байхад Төрийн тэргүүнүүд юу ч хийхгүй байгаа мөртлөө хоёр орны төрийн тэргүүнүүд айлчилна гэхэд хүндэтгэлийн хурлыг зарлаж байна. Энэ нь үнэхээр байж боломгүй хэрэг" хэмээн ихэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Тэд өнгөрсөн тавдахь өдөр Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад 

1. Монголын газрын баялгийг хэрхэн үгүй хийж байгааг дурдаад үүнийгээ засаж залруулах 

2. Бондын мөнгийг хэрхэн юунд зарцуулснаа ард түмэндээ тайлагнах, Бонд нэрээр их хэмжээний валют орж ирсэн, тэр мөнгө хайчсан бэ?

3. Хууль зүйн салбарыг ямар бодлогоор ямар болгож байгаагаа дэлгэрэнгүй мэдээлэхийг шаардсан байгаа бөгөөд харин Засгийн газраас өнөөдрийн хүртэл ямар нэгэн хариу ирээгүй байна. Тэд Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзаж хариу авахыг хүсч байгаа бөгөөд хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хоёр хөршийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр уагсаал хийж магадгүй хэмээлээ. Үүнээс гадна тус хөдөлгөөнийхөн ирэх сарын 10-нд цаг үеийн асуудалд хамаатай жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа юм байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7366
0 эможи
keyboard_arrow_up