Сурагчийн дүрэмт хувцас хангалттай нийлүүлэгджээ
Улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд 510100 орчим сурагчид суралцахаас шинээр I ангид 60000 сурагч элсэн суралцана. Шаардлагатай байгаа сурагчийн дүрэмт хувцаснаас 2013-2014 оны хичээлийн жилд 497.000 сурагчийн 38 хувь болох 189000 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдсан бол 2014-2015 оны хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн.
Үүнээс Улаанбаатар хотод 95007 сурагч, хөдөө орон нутагт 91097 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх юм. Энэ хичээлийн жилд 73.5 хувь болох 375104 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх тооцоо гарчээ.
Наймдугаар сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон хэмээн БШУЯ үзэж байна. Дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт одоогоор Улаанбаатар хотод эхэлсэн бөгөөд аймаг, орон нутагт наймдугаар сарын 18-31-ний хооронд нийлүүлэгдэнэ.
Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн үнэтэй адил түвшинд байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний компаниуд Улаанбаатар хотод нэмэлт борлуулалтын цэгүүдийг гаргах гэнэ..
Тухайлбал, наймдугаар сарын 15-наас наймдугаар сарын 31-ний хооронд:
- Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,
- "Аса” циркийн гаднах талбай,
- Ялалтын талбай,
- "Дүнжингарав" худалдааны төвд,
- Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.
Илүү дэлгэрэнгүйг: Zaluu.com