Бага ангийн сурагчид сурах бичгээ үнэ төлбөргүй ашиглана
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой тулгардаг бас нэг асуудал бол хүүхдийн сурах бичиг байдаг. Хүүхдийн сурах бичгийг худалдаж авдаг болоод хэдэн жилийг ардаа хийж байна. Харин энэ жилийн хувьд нэгээс тавдугаар анги буюу бага ангийг хүүхдүүдийн сурах бичгийг үнэ төлбөргүй сургуулиар дамжуулан тараахаар болсон байна. Бага ангийн хүүхэд 100 хувь төрийн санхүүжилтээр бүтээгдсэн сурах бичгийг үнэ төлбөргүй ашигдах юм байна. Харин дунд ангийн сурагчдын хувьд арван хүүхэд тутмын найм нь төрийн сахнүүжилтээр хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ. Энэ нь сурах бичиг худалдан авах чадваргүй, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэг өрхөөс гурав ба түүнээс дээш хүүхэд зэрэг суралцаж байгаа өрхийн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулиараа дамжуулан сурах бичгийг үнэгүй хэрэглэх юм байна. Үүнээс гадна 10 хүүхэд тутмын дөрөв нь түрээсийн сурах бичиг хэрэглэх юм байна. Түрээсийн сурах бичиг гэдэг нь хүүхэд бүх хичээлийн сурах бичгийг сургуулиасаа багцаар нь 14 мянган төгрөг төлөөд бүх сурах бичгээ ашиглах юм байна.