Байгалийн задгай театртай боллоо
2014 оны 8 сарын 20
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумынхан Онги голын эрэг дээрх байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газрыг түшиглэн задгай талбай байгуулж уржигдар Дуртмал сайхан" бага наадмаа хийжээ. 15 гаруй сумын 200 гаруй авъяастан оролцсон энэ наадмын уртын дууны хамтлаг төрөлд Дэлгэрхангай сум түрүүлж, Дэрэн, Адаацаг сумынхан хоёр, гуравдугаар байранд шалгарсан байна. Морин хуурын хамтлагуудаас "Тэнгэрийн тэмдэг" морин хуурын хамтлаг шалгарч, Өлзийт, Эрдэнэдалай сумынхан удаалсан байна. Наадмыг МУГЖ Ц.Дэлгэр, Ж.Дунжмаа, УДБЭЧ-ын дуучин С.Цогтсайхан, Б.Батмэнд, Д.Дадьсүрэн нар шүүжээ. Үүнээс гадна уг театрыг МУГЖ, 20-р зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит болгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7344
0 эможи