Эрдэнэт үйлдвэр хаалттай хувьцаат компани болж магадгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү намрын чуулганд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар зэхжээ. Түүний нэг нь нитийн ард түмний хувьцаат компаний тухай юс байна. Уш хуулийн төсөлд "Эрдэнэт" ХХК-ийг хаалттай хувьцаат компани болгохоор тусгасан байна. Хаалттай хувьцаат компани болгосноор "Эрдэнэт үйлдвэр" компанийн ажиллагсад үйлдвэртээ ажиллаж байх хугацаандаа хувьцаа эзэмшиж ногдол ашиг хүртэх боломжтой болох юм байна. Харин ямар нэгэн байдлаар ажлаас гарсан тохиолдолд хувьцааг нь хүчингүй болгож, тухайн хүний оронд орсон ажилтанд хувьцааг нь шилжүүлэх журамтай хуулийн төсөл юм байна. Мөн тус төсөлд тусгасан бас нэг чухал заалт бол 1990-ээд оны өмч хувьчлалын үеэр иргэн бүрт өгсөн цэнхэр, ягаан тасалбараар ногдол ашиг хүртэх тухай юм.