"Метро зураглал" төсөл хэрэгжүүлэхээр боллоо

2014 оны 8 сарын 20

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой нэгэн чухал шийдвэрийг нийслэлийн удирдлагууд, нийтийн тээврийнхэн өчигдөр хамтран гаргалаа. Тэр нь автобус тролейбуснуудын одоо үйлчилж буй Толгойт- Халдварт, Таван шар-Ургах наран гэх мэт хол чиглэлийн замыг богиносгож, Толгойт- Сүлжмэл, Таван шар- Баруун дөрвөн зам гэх зэрэг богино рейсээр явдаг болгож, өдрийн тасалбар гаргах тухай юм. Ийм өөрчлөлт хийснээр нийтийн тээврийн давхцал арилж, замын түгжрэл багасан, жолооч нар зорчигч суулгах гэж уралдахаа болих, үйлчилгээний соёл үүнээс гадна хамгийн чухал зүйл болох аюулгүй зорчих боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа ажээ. Метро зураглал нэртэй энэхүү өөрчлөлтийг эхний ээлжинд энэ сарын 22-31-ний хооронд мөрдөх бөгөөд туршилт амжилттай болвол "Метро зураглал"-ыг нийслэлийн нийтийн тээвэрт нэвтрүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7340
0 эможи
keyboard_arrow_up