Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
09:00 цагаас НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Монголын хөрөнгийн бирж, Хууль сахиулах их сургуулийн санхүүд хийсэн хяналт шалгалтын дүнгийн хурал нээлттэй болно. УТАС:9907-0909
11:00 цагаас "Пума империал" зочид буудлын хоёрдугаар давхарт Япон, Монгол хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу техник технологиороо тэргүүлэгч Япон улсад 1000 Монгол инженер сургах болсон талаар олон нийтэд мэдээлэл өгнө.
12:00 цагаас Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд "Нийслэлийн түүхт 375 жилийн ой" сэдэвт үзэсгэлэн худалдааны нээлт болно.
12:00 цагаас Монгол Цэргийн музей дээр "Халхын гол 75" үзэсгэлэнгийн нээлттэй. Халхын голын дайны оршил, үүссэн шалтгаан, тавдугаар сарын байлдаан, агаарын байлдаан, Баянцагааны тулалдаан, ерөнхий давшилт, ялалтаа мөнхөлсөн нь сэдэвт таван хэсгээс та энэхүү дайны тухай бүхий л мэдээллийг авна. Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ,ССАЖЯ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирнэ.
14:00 цагаас Нийтийн тээврийн хэрэгслүүдийг цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлүүлэх туршилтын 10 хоног зарлах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан сэтгүүлчдэд тайлбар, мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно.