Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна

2014 оны 8 сарын 20

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төвийн 6 дүүрэгт зохион байгуулж байна.  08 дугаар сарын 16-наас Сүхбаатар дүүрэг “Аса” циркийн хойд талд, Чингэлтэй дүүрэг Ялалтын талбайд, Хан-Уул дүүрэг Яармаг хуралдааны төв, Home Plaza, БЗД Бөхийн өргөө, Зүүн 4 замд  өргөтгөсөн худалдаа иргэдэд үйлчилж байна. Харин Баянгол дүүрэг “Байгаль эх цогцолбор”, Сонгинохайрхан дүүрэг Сонгинохангай, Номин 2, Макс 2 салбарт 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Дээрх өртгөтгөсөн худалдааны талбайд 2014 оны 09 сарын 21-нээс эхлэн дүүргүүд “Сайн өдрийн зах” ажиллуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7333
0 эможи
keyboard_arrow_up