Орон нутгийн тээврийн 802 хэрэгсэлд GPS суурилуулжээ

2014 оны 8 сарын 19

Хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслүүдэд GPSбуюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илрүүлэгч төхөөрөмж суурилуулжээ. Төхөөрөмжийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ба хурдыгавто тээврийн үндэсний төвд камераар хянаж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцон ажиллаж байгаа юм байна.

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Тээврийн удирдлагын төв байгуулагдан ажиллаж байна. Тус төвөөс хөдөө орон нутгийн 802 том, дунд, бага оврын тээврийн хэрэгслүүдэд GPS тоног төхөөрөмж суурилуулжээ. Энэхүү төхөөрөмжийг суурилуулсанаар тээврийн хэрэгслийн хурд байршил, хөдөлгүүр, ямар жолооч барьж яваа зэрэгт хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвд том дэлгэц суурилуулсан. Уг дэлгэцээр хөдөө орон нутагт явж буй тус төвд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг хянаж байгаа юм. Цагт 70 км цагийн хурдтай явна. Хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл улаанаар тодорч зөрчил гаргасанг илэрхийлдэг байна.

Энэхүү төхөөрөмжийг суурилуулаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин Авто тээврийн үндэсний төвөөс тус төхөөрөмжид хяналт тавиад 6 сар болж байгаа гэж Хөдөлгөөний удирдлагын төвийн хэлтсийн дарга Батбаяр хэлж байна. Энэ хугацаанд орон нутгийн замтай холбоотой осол зөрчил 90 хувиар буурсан гэх тоон мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргажээ.

Авто тээврийн үндэсний төв нь НЗЦГ-тай хамтран ажиллаж байгаа юм. Холын замдЦагт 70 км цагийн хурдтай явах ёстой. Хурд хэтрүүлбэл жолооч руу нь утасдаж, таслан зогсоож арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж байна. Хэрвээ тухайн жолоочийн утас сүлжээгүй газар таараад холбогдохгүй бол замд байрлах цагдаагийн байгууллагад мэдэгдэж ажиллаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7316
0 эможи
keyboard_arrow_up