Твийтерчид #Бат инженерийн талд

2014 оны 8 сарын 19

Твийтер ертөнц жиргээч Бат инженер буюу  Ц.Батын мэдээллээр амьсгалж байна. Зам тээврийн сайд А.Гансүх Ц.Батыг  түүний нэр төрд халдаж, удаа дараа үндэслэлгүй мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан. Жиргээч Бат инженерийн хэргийг найман сарын хугацаанд шалгасан гэсэн бөгөөд шүүх түүнийг гурван сарын хугацаанд А.Гансүхийн нэр төрд халдаж 5000 гаруй удаа жиргэсэн хэмээн үзээд байгаа юм. Ингээп түүнийг 100 хоног буюу гурван сар 10 хоногийн хугацаатай баривчлах шийдвэр гаргасан.

Тэгвэл өнөөдөр 12:30 цагт нэр нөлөө бүхий твийтер ертөнцөд ардаа мянга мянгаг дагуултай хүндэт "Твийтерчид" маань Бат инженерээ өмөөрөн Сүхбаатарын талбай дээр суулт хийлээ. Тэд нар өөрсдийн үг хэлэх эрхэд халдаж байна хэмээн ийнхүү талбай дээр жагсаад байгаа юм. Тэд нар үзэхдээ "Монгол Улсын түүхэнд сайдын албан тушаалтан иргэнээ, салбарын мэргэжилтэнээ эрүүжүүлэн хориулж буй анхны тохиолдол энэ болж байна. Энэ тэвчишгүй, илт дарангуйлалын эсрэг олуулаа зогсоцгооё! Ц.Батыг чөлөөлж, А.Гансүхийг огцортол тэмцье!" хэмээн уриалцгааж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7312
0 эможи
keyboard_arrow_up