Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хүслээ
УИХ-ын нэр бүхий хэсэг гишүүд болох С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, Г.Уянга, Г.Баярсайхан, Б.Болор, Ж.Батзандан нар "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг санаачилсан байна. Тэд хуулийн төслийн талаар хэвлэлийн хурал хийж танилцууллаа.
Ингэхдээ “100 хүүхэд тутмын 4 нь гэртээ байна, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийе, зөвхөн 80-100 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Тиймээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах ёстой” гэж байв.
Түүнчлэн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдод хандан уг хуулийн төслийг ирэх намрын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм.