ТАНЫ СОНОРТ: АПУ-ийн уулзвараас "Атар Өргөө" хүртэлх замыг хаалаа
2014 оны 8 сарын 19
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын арын замыг өчигдрөөс эхлэн хаалаа. Тус замыг гудамж төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж байгаа юм байна. Тиймээс Чингисийн өргөн чөлөөний гудамж буюу АПУ ХХК-ийн арын уулзвараас "Атар Өргөө" ХК хүртэлх замын хөдөлгөөнийг энэ сарын 21-нийг хүртэл хаажээ. Иймээс та 19-р хорооллын арын зам болон Нарны гүүрээр зорчихыг албаныхан анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7287
0 эможи