500 төгрөг төлөөд хэдэн ч автобусанд суусан болно
2014 оны 8 сарын 19
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор замын ачаалал эрс нэмэгддэг. Замын цагдаагийнхан ирэх өдрүүдэд Улаанбаатарт 400 мянга гаруй машин хөдөлгөөнд орж ирнэ гэж тооцоолоод байгаа юм байна. Иймээс авто машиныг энэ сарын 22-31-нийг хүртэл тэгш, сондгойгоор хязгаарах бөгөөд өглөөний 07 цагаас оройн цагаас 22 цаг хүртэл мөрдөж байхаар төлөвлөөд байгаа юм байна. Үүнээс гадна иргэд энэ сарын 22-31-ний өдрүүдэд нийтийн тээврээр өдөржингөө 500 төгрөгөөр зорчих юм байна. Тухайн өдрүүдэд улаан, ногоон, шар гэх мэт янз бүрийн өнгөтэй тасалбар гарах бөгөөд энэ тасалбарыг нэг удаа авсан тохиолдолд тэр өдөртөө хэдэн ч удаа автобус дамжсан тухайн тасалбараа үзүүлээд явах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7286
0 эможи