"HOMESTAY" хөтөлбөрийн дагуу Солонгос хүүхдүүд Монголд ирлээ
Өнөөдөр 9.30 минутанд Солонгос улсын Хаман сумын хүүхдүүдийг хүлээн авах ажиллагаа Хан-Уул дүүргийн ЗДТГ-т боллоо. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч Т.Чингүүнжав, Хаман сумын суурин амжиргааг дэмжих хэлтсийн дарга Чой Сон Сан болон бусад төлөөлөгчид, сурагч нар оролцлоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав хэлэхдээ “Хан-Уул дүүргийн сурагчид маань энэ сарын 4-8-ны өдрүүдэд үзэсгэлэнт сайхан Хаман сумаар аялаад ирсэн. Хаман сумын төлөөлөгч нар манай хүүхдүүдийг найрсгаар хүлээн авсанд талархаж байна. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан сурагчдын ээж, аав болон бусад хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Хоёр орны хүүхдүүд та бүхэн Хан-Уул дүүрэг болон Хаман сумын хооронд тогтсон найрсаг, хамтын ажиллагааны түүхэн гэрч болж байгаа бөгөөд энэ харилцааг авч явах ирээдүйн хүмүүс гэдгийг хэлмээр байна. Манай хоёр улс зөвхөн төрийн байгууллагын хоорондын харилцаагаар хязгаарлагдаад зогсохгүй жирийн иргэд, тэдний үр хүүхдэд улам хүрээгээ тэлж гуравдахь удаагаа ийнхүү хүүхэд залуучуудын HOMESTAY хөтөлбөрийг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Хоёр талын хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт манай хоёр орны хүүхдүүд улам илүү танилцаж хамтдаа аялахыг урьж байна.” гэлээ.
2011 оноос хойш Хан-Уул дүүрэг Солонгос улсын Хаман сумтай эгч дүүсийн найрсаг харилцаа тогтоосноос хойш гуравдахь удаагаа тус HOMESTAY хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хан-Уул дүүргээс 10 сурагч БНСУ-ын Хаман сумаас 10 сурагч энэхүү хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирсэн. Монгол хүүхдүүдийн хувьд энэ сарын 4-8-ны өдрүүдэд Солонгос улсын Хаман суманд очиж Солонгос айлд нэг хоносон бол Хаман сумын хүүхдүүд мөн Монгол айлд нэг хонох ажээ. Тус хөтөлбөрт Хан-Уул дүүргийн сурлага, урлагаараа тэргүүлэгч 1999-2001 оны хүүхдүүд хамрагдсан байна.
Солонгос улсын Хаман сумын хүүхдүүдийн хувьд энэ сарын 18-22-ны өдрүүдэд Монгол улсад аялах байгаа бөгөөд өнөөдөр тэдгээр хүүхдүүд Монголын хүүхдүүдтэй хамт Найрамдал олон улсын хүүхдийн зусланд амрахаар боллоо.