ТАНД ЗӨВЛӨХӨД: Жолооны үнэмлэхээ гээсэн бол анхаарлаа хандуулаарай
2014 оны 8 сарын 19
Хэрэв та жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, эсвэл хуучнаа солиулах бол дараах материалыг бүрдүүлж ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын үйлчилгээний танхимд 1,3,5,6,7 дугаарын цонхоор долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт 08.00-17.00 цагт үйлчлүүлэх боломжтой юм. Солиулах бол гэмтсэн, хуучин үнэмлэхийг авчирна.
Дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг нэг хувь / 4x6см /
Дараах дансанд жолооны үнэмлэхний төлбөр тушаана.
- Хүлээн авагч байгууллага: ЗЦГ
- Хүлээн авагч банк: Төв төрийн сан
- Данс: 900012408
- Тушаах мөнгөн дүн: 12.500 төгрөг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7265
0 эможи