Зүүн Азийн Хүүхдийн эрхийн III чуулга уулзалт Монголд болно

2014 оны 8 сарын 19

Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн институц хамтран “Зүүн Азийн хүүхдийн эрхийн III чуулга уулзалт”-ыг 8 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.  

 

Тус чуулга уулзалтаар хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянахад төрийн болон ТББ-ын үүрэг оролцоо, хүүхдэд хүрэх хэвлэл мэдээллийн аюулгүй байдал, боловсролын хөтөлбөр, онцгой байдлын үед  хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг зэрэг  хүүхдийн хөгжих, хамгаалуулах эрхийн асуудлыг хэлэлцэх ба Зүүн Азийн орнуудаас 50 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм. Япон, Солонгос, Энэтхэг, Камбож, Индонез, Монгол зэрэг улс орны  жишээн дээр төлөөлөгчид илтгэл тавьж, туршлагаа солилцоно.

Мөн чуулга уулзалтаар “Азийн хүүхдийн эрхийн Форум 2014” тунхаг бичгийг батлан, дараагийн чуулга уулзалт зохион байгуулах улс орныг товлох юм.

Тус чуулга уулзалт 2009 онд БНСУ-д, 2014 оны 1 дүгээр сард Япон улсад зохион байгуулагдахад Монгол улсын төлөөлөгчид оролцож байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7252
0 эможи
keyboard_arrow_up