Цаасан хайрцагаар сандал хийх боломжтой

2014 оны 8 сарын 18

Ажлаа тараад гэртээ ирэн тухлан сууж хөлөө амраах хичнээн сайхан билээ. Ингээд уншигч та бүхэнд энэ удаад сандал, хөлөө тавьж амрааж болох тавиур хийх аргыг зааж байна. Танд цаасан хайрцагнууд, хийх гэж буй өөрийн тань гаргасан сандлын загвар, зүсэш хутга, цавуу(хатуурч наалддаг), харандаа, цавуу түрхэх багс, кнол, давуу хэрэг болно.

1. Цаасан хайрцаг дээрээ загвараа зурна. Таны загвар ямар ч хэлбэртэй байж болно.
2.  Зурсан дурын загвараа зүсэгч хутгаар зүснэ.
3.  Зүссэн хэсгүүд савдпын загвар болон өргөнөөс шалтгаалан ойролцоогоор 60-100 ширхэг байх хэрэгтэй.
4.  Хэсгүүдийг арав ширхэгээр нь багцлан нааж, багц болгоноо хооронд нь нийлүүлж наана. Цавуу маш хатуулга чанартай байх хэрэгтэйг анхаараарай.
5.  Хооронд нь нааж нийлүүлсэн хэсгүүдээ хүнд зүйлээр даруулан хаттал нь байлгана.
6.  Ингээд сандлаа дурын өнгийн даавуугаар бүрж кнопаар тогтоох хэрэгтэй.

Та өөрөө ямар ч арга хэлбэрээр сэтгэн хийж болно. Тэр ч байтугай сандалдаа янз бүрийн чимэглэл болох цацаг зэрэг зүйлсээр чимэглэж болно.
Олсон сандал
Танай гэрийн сандал хуучирсан мэт санагдаж байна уу? Гэтэл шинийг авахыг хүсэвч мөнгөний боломж үгүй бол битгий санаа зов. Харин ч өөрийн хүссэнээр шинэ загварын, гоёмсог сандалтай болох арга бий. Тэгээд ч үнэгүй. Хэрэгтэй зүйлс: Хуучирсан сандал эсвэл буйдан, ойролцоогоор найман сантиметрийн өргөнтэй капронон тууз, зүсэгч хутга, зулгүүр цаас, хайч хэрэгтэй болно.

1.  Хуучин сандал, буйдангийн гадарыг авч зөвхөн каркасыг нь үлдээнэ.
2.  Каркасын    гадаргууд    туузыг гулсуулахгүй гоёмсог шийдэлтэй модон гадаргуутай болгохын тулд зүлгүүр цаасаар хуучин лакыг нь зүлгүүрдэж арилгана.
3.   Туузыг маш сайн чанга татаж орооно. Өөрийн хүслээр туузыг кноп болон өөр тогтоох боломжтой зүйлээр бэхлээрэй. Гэхдээ тогтоох зүйл нь сандалд бас чимэг болно шүү дээ.
4.   Ороож дууссаны дараа эхлэл, төгсгөл хоёр туузны үзүүрүүдийг цацаг болгон чимэглэж унжуулаарай.
Ингээд зуслангийн байшинд ч, гэртээ ч тухлан суух шинэхэн сандал тань бэлэн боллоо.

      
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7241
0 эможи
keyboard_arrow_up