Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн цахим хуудастай боллоо
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Khural.mn Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн цахим хуудсыг бий болгосон билээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэгдсэн энэхүү цахим хуудсыг ашиглах сургалт өнөөдөр / 2014.08.18/ эхэлж аймаг, дүүрэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн цахим хуудасны сургалтыг нээж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синагоглу нар өнгөрөгч 2013 оны 3 дугаар сард “Иргэний оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” гэсэн хоёр чухал төслийн баримт бичигт гарын үсэг зурсан талаар онцлоод энэ хоёр төсөл хоорондоо салшгүй холбоотой төдийгүй иргэд аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг Khural.mn цахим хуудсан дээрээс харж хяналт тавих бүрэн боломжтой болсон талаар дурдав.
Мөн энэхүү цахим хуудсаар дамжуулан аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах, хэлэлцүүлэг өрнүүлж харилцан санал солилцох, хамгий
Энэхүү сургалтанд аймаг, дүүрэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 50 гаруй ажилтан хамрагдаж байгаа бөгөөд сургалт “Монголика” цогцолборт хоёр хоногийн турш үргэлжилнэ.