ТҮЦ машинаар 442 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ

2014 оны 8 сарын 18

Монгол Улсын засгийн газраас мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үетэйгээ хөл нийлүүлж, иргэддээ хурдан шуурхай төрийн үйлчилгээг хүргэх зорилготойгоор "ТҮЦ машин"-ыг нэвтрүүлсэн.

Энэхүү ТҮЦ машинаар дамжуулан иргэд 10 гаруй төрлийн төрийн үйлчилгээг авч байгаагаас төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа  зэрэг улсын бүртгэлийн 20 төрлийн үйлчилгээг авч байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаар дамжуулан өнөөдрийн байдлаар 442 мянга 308 иргэн үйлчлүүлсэнээс хамгийн их нь буюу 221 мянга гаруй иргэн иргэний үнэмлэхийн лавлагаа авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7226
0 эможи
keyboard_arrow_up