Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Автобустай сургалт зохион байгуулсан байна
2014 оны 08 дугаар сарын 07,15-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгдэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цэцэгбадам, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Сарантуяа, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Саналбаяр нар “Ажилтан та–Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй” Автобустай сургалт зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй “Батгүрэн” ХХК, “НОБЭ” ХХК, “Хаг Ерөө” ХХК, “Өсөхмөнхгранд” ХХК, “Монолит Талст” ХХК, “Делта эвристь” ХХК, “Бүти” ХХК, “ECC” ХХК, “Делта менежмент” ХХК, ”Пума Констракшн” ХХК, “Силикат Констракшн” ХХК, “Агит” ХХК, “Ажбогд ” ХХК, “Нуган Эрин ” ХХК, “Мөнгөн оройт цамхаг” ХХК, “Угалзат багана” ХХК, “Монгол Прикс” ХХК, ,“Максиз ”,Үйлсын зам ХХК “Ганцутгамал ” ХХК,“Наб” зэрэг 21 компаний 245 ажилтануудад “Хөдөлмөрийн тухай” хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд ажилтан хэрхэн оролцох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хэрхэн хангагдах эрх, үүрэг, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, осол эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүйн улмаас барилыг салбарт гарсан ослын талаар мэдээлэл хийсэн байна.