53 мянган оюутны цахим карт хэвлэлтээс гарчээ

2014 оны 8 сарын 18

Оюутан нийтийн тээврээр үнэгүй  зорчих 53 мянган цахим үнэмлэх хэвлэлтээс гарчээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд нийт г113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчихоос одоогоор 53 мянга нь хэвлэгдсэн аж. Энэ нь өнгөрсөн хавар захиалга өгсөн 63 мянган оюутны эхний ээлжийнх бол энэ сарын 25 гэхэд үлдсэн нь хэвлэгдэж дуусах юм байна. Тиймээс есдүгээр сарын 1-нд хавар захиалга өгсөн оюутан бүр нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой гэдгийг албаныхан хэлэв. Смарт картны захиалга орсон эсэхийг оюутнууд овог, нэр регистрийн дугаараараа МОХ- ны www.student.org.mn веб хуудас руу орж, хянах боломжтой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7210
0 эможи
keyboard_arrow_up