Тэгш сондгойгоор зорчуулах эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбогджжлан НЗЦГ-аас авто замын ачааллыг бууруулах шат дараалсан арга хэмжээ авч, зүүн гар тийш эргэдэггүй уулзварыг эргэдэг зохицуулалт хийж, гэрлэн дохио тавин замын тэмдэг тэмдэглэгээг тодруулж байгаа ажээ. Мөн энэ сарын 22-31-ийг дуустал арав хоног автомашины дугаарыг тэгш, сондгой тоогоор төгссөнөөр нь ангилж хөдөлгөөнд оруулах саналаа шийдвэр гаргах эрх бүхий байгууллат хүргүүлээд байгаа юм байна. Одоогоор энэ талаар ямар нэгэн захирамж гараагүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт албан ёсны шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргах юм байна. Тус санал батлагдвал энэ сарын 22, 24, 26, 28, 30-нд тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орох бөгөөд үлдсэн өдрүүдэд сондгой тоогоор төгссөн автомашинууд тээврийн хөдөлгөөнд оролцох юм байна.