Төрийн байгууллагууд цахим дэлгүүртэй болно

2014 оны 8 сарын 18

Төрийн байгууллагууд цахим дэлгүүртэй болно гэсэн мэдээлэл газар авч байна. Энэ нь төрийн байгууллагууд ус, бичгийн цаас, шатахуун гэх мэт урсгал зардлаар хийгддэг бүтээгдэхүүнүүдээ хэн нэгэн хүнээс өөр өөр дүнгээр авах ажлыг цэглэх юм байна. Цахим дэлгүүрээр нэгээс гурван жилийн гэрээ хийсэн компаниудаас бүтээгдэхүүнээ авна гэсэн үг юм байна. Үүнээс гадна төлбөр тооцоо нь ч гэсэн онлайнаар хийгддэг болох юм байна. Ингэснээр ямар компаниас хичнээн төгрөгийн бүтээгдэхүүн авсан болох нь тодорхой болох юм байна. Одоогоор Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч тус төслийг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Ирэх жилээс цахим гэрээ, дараа жилээс нь цахим төлбөр тооцоог хийдэг болно хэмээн Худалдан авах ажиллагааны газар үзэж байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7196
0 эможи
keyboard_arrow_up