Монгол улс 48 их наяд төгрөгийн өртэй

2014 оны 8 сарын 18

Өнөөдөр 12  цагт “Өргүй Монгол” ТББ-аас Монгол Улсын өрийн талаар мэдээлэл хийж, Засгийн газар, УИХ-ын гиш үүдэд мэдэгдэл хүргүүлэх болсон тухай хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд "Өргүй Монгол" ТББ-ын тэргүүн н.Энхбат, "Баялгийн эзэн" ТББ-ын тэргүүн н.Батдорж болон бусад төлөөлөл нар оролцлоо. "Баялгын эзэн" ТББ-ын тэргүүн н.Батдорж хэлэхдээ "Монгол улсын өрийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд тооцоо судалгаагүйгээр эрс нэмэгдэж, үр ашиггүй зарцуулагдаж байна. Энэ нь ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болоод зогсохгүй үр хүүхдэд маань хүртэл нөлөөлөх эрсдэлтэй боллоо. Өнөөгийн улс орны эдийн засгийн хямрал, өрийн огцом өсөлт нь Монгол төрийн бодлого алдагдаж, засаглалын хямралд орсноос үүдэлтэй гэж бид үзэж байна. Улс орны эдийн засаг хүндхэн байгааг УИХ-ын гишүүд сайд дарга нар мэдсээр байж дорвитой арга хэмжээ авсангүй. 2013 онд Монгол улс нь Улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис бонд, Хөгжлийн банкны санхүүжилт зэрэг олон төсөвтэй болсон ч мөн л сайн үр дүнд хүрсэнгүй. Үүнээс гадна Чингис бондын мөнгийг хий дэмий хүүхдийн тоглоомын талбай, цэцэг жимс тарьж үрэн таран хийж байна. Үүний оронд томоохон бүтээн байгуулалтыг хийх ёстой байсан. Монголын гадаад өр 2.5 тэрбум төгрөгт хүрлээ. Үндэслэл тооцоололтойгоор үйл ажиллагаагаа явуулахгүй бол бид өрөнд баригдаж гүйцлээ. Үүнийг УИХ-ын гишүүд, Засгийн газар залруулах хэрэгтэй" гэлээ.  "Өргүй Монгол" ТББ-ын тооцоолсноор гадаад, дотоодын өр 48 их наяд төгрөгт хүрсэн байгаа бөгөөд энэ их өрийг ДНБ-ийг дараагийн 10 жилд 10-15 хувиар нэмэгдүүлж байж  дарах боломжтой гэсэн судалгааг гаргасан байна. Гэвч тус үзүүлэлт нь бараг биелэх боломжгүйг дурдаж байлаа. Тус төвөөс гаргасан уг тооцоо нь ямар нэгэн нэмэлт зүйлгүй, бодит статистикт үндэслэн гаргасан судалгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7194
0 эможи
keyboard_arrow_up