Улаанбаатар хотын бүлгийн Удирдах зөвлөлийн хурал Вена хотод эхэллээ

2014 оны 8 сарын 18

Байгалийн нөөцөд суурилсан эдийн засагтай улс орнуудын статистикийн асуудлаарх Улаанбаатар хотын бүлгийн Удирдах зөвлөлийн 3 дахь удаагийн хурал Австри улсын Вена хотод 2014 оны 08 дугаар сарын 06-нд эхэлсэн байна. Энэхүү хурлыг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ), ҮСХ, Австрали улсын Статистикийн товчоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 9 улс, олон улсын байгууллагын 24 төлөөлөгчид хуран цугларч хуралдаж байна. Монгол улсаас Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Б.Бадамцэцэгээр ахлуулсан төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцож байна.
Хурлын эхний өдөр гишүүн улс орнуудын хийсэн ажлын явцын тайлан болон эдийн засгийн статистик үзүүлэлтийг хэлэлцэв. Гишүүн улс орнуудын хийсэн ажлын явцын тайлан гэсэн салбар худалдаан нь:
•    Статистик үзүүлэлт, ойлголт тодорхойлолт, холбогдох ном товхимол, Улаанбаатар хотын бүлгийн эн тэргүүний зорилт тухайд НҮБАҮХБ-аас  авч хэрэгжүүлж буй ажил, дэвшүүлэх санал
•    Улаанбаатар хотын бүлгийн болон ҮСХ-ны хэрэгжүүлж буй ажлын үйл явц
•    Уул уурхай салбар эдийн засаг, нийгэм, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа тухай тайлан боловсруулах чиглэлд Мексик, Казакстан, Хятад улсын хийсэн ажил гэсэн 3 үндсэн сэдвийг хамарч явагдав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7178
0 эможи
keyboard_arrow_up