Баянхошууны замыг өнөөдөр хаана

2014 оны 8 сарын 18

Баянхошууны Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүртэлх 1,2 км авто замыг энэ сарын 18-ны 16:00 цагаас эхлэн бүтэн хааж, суурь асфальт бетон хучилтын  ажил гүйцэтгэхээр болжээ. Төлөвлөснөөр замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 26-ны өглөө нээх аж. Харин энэ хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн болон нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар хийх аж. 

Дээрх замыг Хувьсгалчдын гудамж буюу зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4,6 км авто замын өргөтгөл, шинэтгэлтийг хийхтэй холбоотойгоор хаах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7165
0 эможи
keyboard_arrow_up