Шугам сүлжээний ажлын уялдаа холбоог хангана

2014 оны 3 сарын 13

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах комиссын дарга, Хотын Ерөнхий менежер Б.Бадралын 2014 оны 02 дугаар сарын 21-ний  өдрийн 1/250 тоот албан бичгээр нийт инженерийн хангамжийн болоод шугам сүлжээний ашиглалтын байгууллагууд, дүүргүүд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Эрүүл мэндийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” зэрэг нийт  24 байгууллагуудад үүрэг өгсөн.

 

Энэхүү үүргийн дагуу байгууллагууд 2014 онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, байгууллагын болон улсын зээл, тусламжаар хэрэгжих шугам сүлжээ, тохижилтын ажлын талаархи төсөл арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөгөөг  гарган 3-р сарын 10-ны дотор Захирагчийн ажлын албанд ирүүлэх юм.

Энэхүү ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-иас энэ онд хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд өөрийн ба улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх шугам сүлжээний ажлын байршил, ямар авто болон явган зам огтлох, хаана ногоон байгууламж, хайс хашаа таарч байгааг танилцуулсан. Энэ уулзалтанд Нийслэлийн авто замын газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүдийн холбогдох албан тушаалтнууд оролцон мэдээлэл хийж, санал солилцсон байна. Ингэснээр инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлт, тохижилтын ажил гүйцэтгэдэг байгууллагуудын уялдаа холбоог хангах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
716
0 эможи
keyboard_arrow_up