Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10метр, Шөнөдөө Тэрэлж орчмоор 7-9 градус, бусад дүүргээр 11-13 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Төв аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Орхон, Сэлэнгийн сав газраар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.