"Буянт-Ухаа-2" хороололд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэхээр болжээ
2014 оны 8 сарын 15
2014 онд орон нутгийн бүтээн байгуулалтанд зарцуулаагүй 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг "Буянт-Ухаа 2" хорооллын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх саналаа ТОСК илэрхийлжээ. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ орон сууцны ажлын гүйцэтгэлийг нь харгалзан хөдөө орон нутаг, Улаанбаатар хот хооронд санхүүжилтын зохицуулалт хийх эрхийг ТОСК-ийн захирал А.Гантулгад өгөв. Үүнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даатгалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7144
0 эможи