Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна

2014 оны 8 сарын 14

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10метр, Шөнөдөө Тэрэлж орчмоор 7-9 градус, бусад дүүргээр 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Төв аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Орхон, Сэлэнгийн сав газраар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7130
0 эможи
keyboard_arrow_up