Явуулын хөдөлмөрийн бирж 49 хүнийг шууд ажлын байранд зуучиллаа

2014 оны 8 сарын 14

Энэ долоо хоногт Явуулын хөдөлмөрийн бирж Баянзүрх дүүргийн 8-р хороонд Ботаникийн эцсийн автобусны буудал дээр ажиллаа. Нийт 120 гаруй хүн үйлчлүүлж 49 хүн шууд ажлын байранд зуучилсан байна. Явуулын хөдөлмөрийн бирж болон Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, үндэсний ажил олгогч байгууллагуудын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбарын ажлын байруудтай танилцах боломж иргэдэд нээлттэй байгаа юм. Иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг түргэн шуурхай хүргэж, иргэдийн цагийг хэмнэсэн Явуулын хөдөлмөрийн биржийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7126
0 эможи
keyboard_arrow_up