Ховд аймгийн залуучууд манлайллаараа ялгарна
Монголын Залуучуудын Холбоо энэ жилийг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд орон нутгийн болон нийслэлийн залуучууд үйл ажиллагаа бүхэн дээрээ нэгдэж хамтарч, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж олон залуучуудыг хамруулах гээд залуучуудын холбоо өнгөрсөн 2012 оноос эхлээд идэвхжиж байгаа гэж хэлж болно.
Энэ 8-р сарын 25-нд Монголын залуучуудын өдөр болно үүнийг угтаж МЗХ-ны салбар холбоод зохион байгуулах ажилдаа орцгоосон байна. Ховд аймгийн Залуучуудын холбоо энэ өдөр “Залуу манлайлал” лекц сургалтыг зохион байгуулахаар болсон бөгөөд мөн “Хоггүй хот бидний ирээдүй” гэсэн уриан дор залуучууд хотоо цэвэрлэх, хог хаяхгүй байхад иргэдийг уриалах, амьдрах орчноо таатай, цэвэрхэн байлгаж, байгалиа хайрлан хамгаалья гэсэн төлөвшилийг залуучуудад суулгаж өгөх гэх мэт ажлуудыг зохион байгуулах юм байна.