Өсвөрийн бейсболчид хэсгээ тэргүүлжээ
2014 оны 8 сарын 14

БНСУ-д болж буй өсвөрийн бейсболчдын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй “Киа Тайгерс” багийнхан дөрөв дэх ялалтаа авчээ.
Манай бяцхан тамирчид дөрөв тоглосноос нэг ч ялагдалгүйгээр хэсгээ тэргүүлээд байгаа юм. Тэд дөрөв дэх тоглолтоо Солонгосын Гуанжугийн багтай хийжээ.
Харин тоглолтын төгсгөлд 14:13 ийн харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Манай багийнхан өөрөөсөө биеэр том, 2-3 насаар ах хүүхдүүдтэй тоглож, эцсийн мөчид хожиж чадсан нь шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авчээ. Одоо тэдний өмнө нэг тоглолт үлдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









7117
0 эможи