11-11 төвд Цагдаагийн албан хаагчдад талархал илэрхийлсэн иргэдийн хүсэлт ихээр иржээ

2014 оны 8 сарын 14

Засгийн газрын 11-11 төвд энэ долоо хоногт цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлсэн иргэдийн хүсэлт ирсээр байна. Тухайлбал энэ сарын эхээр "Аварга тосон" амралтын газарт нууранд живэх шахсан 12 настай охиныг аварсан Нийслэлийн замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн хоёрдугаар тасгийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Г.Баяржаргал, гар утсаа алдсан, түрийвч, эд зүйлээ алдсан иргэдийн гомдлын мөрөөр газар дээр нь шуурхай илрүүлэн ажилласан Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, алба хаагч н.Базаррагчаа, НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчдад иргэд талархлаа илэрхийлсэн байна.

       Иргэд, олон нийтийн талархлыг хүлээж, үүрэгт ажлаа нэр төртэйгөөр гүйцэтгэж байгаа алба хаагчиддаа баяр хүргэн, ажлын амжилтыг хүсэн ерөөж байна. Амар тайван амьдралын төлөө хамтдаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7114
0 эможи
keyboard_arrow_up