Б.Хурц хууль зөрчиж АТГ-ын дэд дарга болсон уу
Монголын залуу хуульчдийн "Хос дэнс" клубээс өнөөдөр Монгол Нюьсийн байранд АТГ-ын дэд дарга Б.Хурц хууль бусаар дэд даргын суудалд суусан хэмээх үндэслэлээр мэдээлэл хийлээ. Тус клуб нь үндсэн хуулийн хэрэгжилтийг хянадаг, өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж иргэдэд хуулийн мэдлэг олгох албан бус боловсролыг боловсруулдаг төрийн бус байгууллага юм байна. Тус клуб нь Үндсэн хууль зөрчигдсөн маргааны асуудлаар 2012 оноос хойш нийт зургаан тохиолдолд холбогдох байгууллагт хандаад байгаа бөгөөд хамгийн эхнийх нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид холбогдох асуудал байжээ. Харин хамгийн сүүлийн асуудал бол АТГ-ын дэд дарга Б.Хурцын асуудал юм байна. Монголын залуу хуульчдын "Хос дэнс" клуб нь 100 гаруй гишүүнтэй бөгөөд одоогийн байдлаар АТГ-ын дэд даргын асуудлаар нийт 60 хуульчдын өргөдлийг Монгол улсын үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх гэж байгаа юм байна. АТГ-ын дэд дарга Б.Хурцыг албан тушаалаа өгөх хэрэгтэй гэж үзсэн үндэслэлээ тэд дараах таван байдлаар дүгнээд байгаа аж. Үүнд:
1. АТГ-ын хуульд заасан 19.21-р хуулийг зөрчсөн энэ нь тухайн этгээд эрүүгийн болон захиргааны шийтгэл эдлээгүй байх гэж 19.1-т заасан хуулийг зөрчсөн. Шалгаж үзэхэд Б.Хурц дарга АТГ-т шалгагдаж байсан нь батлагдсан байна. Шалгахад УИХ-аас шийдвэр гаргаад өөрийнх нь шалгаж байсан газрын даргаар тавигдсан байна. Үүнийг тодруулж өгөхийг шаардаж байна
2. АТГ-т ажиллаж байгаа хүн дадлага туршлагатай хүн байх ёстой гэсэн заалт байдаг. Үүнийг УИХ юу гэж тайлбарлаж томилсон бэ гэхээр "Энэ хүн томилагдохоосоо өмнө сөрөг тагнуулын албаны даргаар ажиллаж байсан учраас дадлагатай" хэмээн томилсон байна. Хуульчдийн зүгээс үзэхдээ мөрдөн байцаах ажлын дадлагагүй гэж үзэж байна.
3. АТГ-ын дарга эрхзүйч мэргэжилтэй байх ёстой гэж заасан байгаа ч энэ заалтын мөн л хангахгүй байна. 1999-2000 оны хооронд ОХУ-ын Аюулгүй байдлын академид 10 сар сууснаа эрхзүйч мэргэжилтэй болчихлоо хэмээн тайлбарлаж эрхзүйч мэргэжилтэй байх ёстой гэсэн шаардлагыг хангасан байна гэж үзэж байгаа юм. Энэ мэргэжлээр хамгийн багадаа 4-6 жил суралцаж байж эрхзүйч мэргэжилтэй боллоо хэмээн бодох ёстой байдаг.
4. Мөн Б.Хурц даргын танилцуулган дээр хуульч мэргэжилтэй гэсэн байдаг. Монголын хуульчдын холбооноос авсан лавлагаагаар энэ хүн хуульчын шалгалт өгөөгүй.
5. Ажилласан жил 10 байх ёстой. Энэ ажилласан жилийг тухайн үедээ муйхраар хандаж гаргасан байна. Төрийн албанд хамгийн сүүлд хэзээ орсон, хэзээ гарсныг нарийвлан сар, өдрөөр нь гаргах ёстой байсан ч Б.Хурцыг ингэж тодорхойлоогүй. Ерөнхийлөгчийн тамгийн газар болон УИХ-ын тамгийн газарт хандаад байна хэмээн "Хос дэнс" клубын тэргүүн А.Гантамир ярилаа.