Аялал Жуулчлалын бизнес эрхлэгчдийн анхааралд

2014 оны 8 сарын 14

Эрхэм аялал жуулчлалын бизнес эрхлэгч та бүхнийг дараахи үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

   Азийн томоохон Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг болох  Япон улсын Токио хотноо 2014 оны 9-р сарын 25-аас 28-ны өдрүүдэд зохиогдох JATA-2014 үзэсгэлэн  уламжлал ёсоороо зохион байгуулагдах гэж байна.

   Дээрхи үзэсгэлэнд МАЖХ нь 36м² талбайг захиалаад байна. Оролцох хүсэлтэй байгууллагууд 8 дугаар сарын 18-ний 18.00 цаг хүртэл албан бичигээ МАЖХолбоонд ирүүлнэ үү.

   Энэхүү үзэсгэлэнтэй холбоотой асуудлаар  мэдээлэл авах  болон лавлаж тодруулах зүйл байвал 327820 буюу info@travelmongolia.org  и-мэйлээр холбогдоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7097
0 эможи
keyboard_arrow_up