"Монос" улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилж байжээ
Өнөөдөр 13-н цагаас НМХГ-ын 511 тоот өрөөнд "Монос"-ийн эмийн сантай холбоотой мэдээллийг НМХГ-аас хийлээ. Тус хуралд НМХГ-ын дэд дарга П.Бат-Эрдэнэ, НМХГ-ын ЭББХ-ын улсын байцаагч Н.Чанцалдурам, НМХГ-ын ЭББХ-ын улсын байцаагч С.Баасанцээ, НМХГ-ын ЭББХ-ын улсын байцаагч Э.Одончимэг, НМХГ-ын ЭББХ-ын улсын байцаагч Г.Номин болон бусад төлөөлөл оролцлоо.
НМХГ-т энэ сарын 10-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн газраас "16 хүүхэд эмэнд хордсон. Танай байгууллага энэ асуудал дээр холбогдох арга хэмжээг авч ажиллана уу" хэмээн ярьсны дагуу НМХГ шуурхай ауиллаж, хяналтын улсын байцаагч томилж ажилласан байна. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран Гурван гал эмнэлгийн ойролцоо байдаг Монос эмийн сангийн үйл ауиллагааг зогсоож, хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс гадна тус эмийн сангийн эмийн санч болон захиралыг шалгахаар цагдаагийн байгууллагт хандаад байгаа юм байна. Тус хэрэг нь ганц эмийн санчийн буруутай үйлдэл бөгөөд 4-28 хоногтой хүүхдүүдэд шарлалт туулгах эмийг том хүний дозтой андууран өгснөөр тус эмийг хэрэглэсэн хүүхдүүд одоогийн байдлаар ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тус эмийг жороор 23 хүүхдэд тараасан байсан ч азаар долоон хүүхэд тус эмийг уугаагүй байна. Одоогоор дөрвөн хоногтой байсан нярайн бие хүндэвтэр байгаа бөгөөд тус эм нь хүүхдийн бөөр, элэгт нөлөөлөөд зогсохгүй сэтгэцэд нөлөөлдөг нь тогтоогджээ.
НМХГ нь өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа 31 эм ханган нийлүүлэх байгууллагт хяналт шалгалт хийж, "Эмийн үйлдвэр" ХХК-ийн үйлдвэрлэсэн финопропотал эмийн тооллогыг хийж буцаан татах үүрэг өгсний дагуу лацдаж тоолох үйл ажиллагага хийжээ. Тус эмийг зарж байсан 15 эмийн сан байгаа бөгөөд энэ 15 эмийн санд буцаан таталт хийж 70 гаруй мянган эмийг хураагаад байна. Үүнтэй холбогдуулан эмийн санд ирж байгаа жорыг шалгаж үзэхэд жорыг буруу бичих тохиолдол их гарсан. Үүнд: Овог нэр, насыг буруу бичих, тамга тэмдэг, гарын үсэг зөрөх, жорын дагуу олгохгүй байх гэх мэт зөрчил гарсан. Үүнээс гадна манай улсдаа үйлдвэрлэсэн эмээ гурван жилийн өмнөөс бүртгэдэг болсон. Харин энэ хугацаанд тус эм нь ямар нэгэн бүртгэлд хамрагдаагүй байсан" хэмээн НМХГ-ын ЭААХ-ын улсын байцаагч С.Баасанцээ ярьлаа.