АТГ хууль зөрчсөн үү
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, А.Зүмбэрэл нар өнөөдөр 11:00 цагаас Mонгол ньюс мэдээллийн төвд мөрдөн байцаалт ажилтай холбоотой, АТГ-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа, хүний эрхийг зөрчиж байгаа процессийн талаар мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Ц.Баасандорж хэлэхдээ "АТГ өмгөөлөгч нарыг үйлчлүүлэгчтэй нь уулзуулаагүй нь удаа дараа давтагдсан. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комисст бичиг илгээсэн. Харин Хүний эрхийн үндэсний комиссоос хариу ирсэн бөгөөд АТГ нь ийм эрх эдлэхгүй. Өмгөөлөгчтэй уулзуулахгүй байх нь хүний эрх зөрчсөн байна. Тиймээс энэ асуудлыг дахин гаргахгүй байх тухай ШШГЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Энэ бичиг хүргүүлсэн явдал нь АТГ хууль зөрчсөн байна гэдгийг харуулж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар АТГ-т хариуцлага тооцсон зүйл байхгүй. АТГ цаашлаад хүний эрхийг зөрчдөг, өмгөөлөгчтэй нь уулзуулдаггүй, өмгөөлөгчийг өрөөнөөс нь хөөдөг, өмгөөлөгчийн үзэж байгаа баримтыг булаадаг ийм байдлаар халддаг бусармаг үйлдэл яагаад өнөөдрийг болтол байгаад байгаа юм бэ. АТГ-ын эсрэг зоригтой үг хэлж чаддаг хүн алга, тэнд шалгагдаж байгаа иргэнийг өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ төлөө зоригтой үг хэлж чалахгүй байна. АТГ-ын өрөөнөөс нь загнуулаад гардаг болсон байна. Энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй" гэлээ. Тэрээр одоогоор Л.Гансүхтэй байдлаар гурван удаа уулзсан бөгөөд нэмж тодруулах зүйл байсан учраас шинжилгээний дүгнэлтийг харах хүсэлтийг удаа дараа тавьсны эцэст үзсэн боловч мөрдөн байцаагч н.Золжаргал өмгөөлөгчийг шинжилгээний дүгнэлтийг үзэж байхад нь булааж, өрөөнөөсөө хөөсөн байна.АТГ өмгөөлөгчтэй үйлчлүүлэгчийш уулзах эсэхийг шийдэх газар биш бөгөөд хүний эрхийг зөрчсөн шийдьэр гаргачихаад хариуцлага хүлээх хэрэгтэй хэмээн тус сэтгүүлчид үзэж байгаа ажээ. Өмгөөлөгчид хэлэхдээ дараа дараагийн арга хэмжээ болох Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтийг биелүүлэхийг АТГ-аас шаардана. Хэрвээ биелүүлээгүй тохиолдолд Ерөнхий прокурорын газар хандана гэдгээ хэллээ.