Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баяр энэ сарын 23-нд болно

2014 оны 8 сарын 14

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолоор Халх голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд түүхт ойг хэрхэн өнгөрүүлэх тухай мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр Батлан хамгаалах яам, нийслэлээс хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Түүхт ойг угтсан ажил тавдугаар сараас улс, нийслэл даяар эхэлсэн байна. Тодруулал, Халх голын байдлааны ялалтын 75 жилийг ойг угтаж Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн мөнхжүүлж, хөшөө дурсгалыг нь босгосон байна.  Мөн “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт тойрон аялал, уулзалтыг ОХУ-ын Эрхүү, Бүгд найрамдах Буриад Улс, Өвөр байгалийн цэргийн тойрогтой хамтран зохион байгуулж эхэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд халх голын байлдааны түүхэн ялалтын тухай эссэ бичлэг, уран зургийн уралдаан зарлаж шалгаруулалтын шатандаа явж байгааг зохион байгуулах хорооныхон хэллээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа Халхын голын дайны түүхэн ялалттай холбоотой хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлаж эхэлжээ.   Мөн халх голын дайн оролцсон амьд сэрүүн байгаа  ахмад дайчдад 2 сая төгрөгийг буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна.  Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн нэгдсэн арга хэжээ наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7071
0 эможи
keyboard_arrow_up