Дээд боловсролын тэтгэлгийн журам шинэчлэгдлээ

2014 оны 8 сарын 14

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд шинээр орсон өөрчлөлтийн дагуу суралцагчид олгох тэтгэлгийн журмыг шинэчилж боловсруулсан байна. Тус журманд доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч оюутанд тэтгэлэг олгохдоо байгууллага болон суралцагчид тавих шаардлагыг өөрчилсөн байна. Үүнд:

  • Сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх;
  • Сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
  • Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;
  • Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах;
  • Сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг шалгууруудыг тусгалаа.

өТэгэхээр шинээр нэмэгдсэн дээрх шаардлагуудыг хангасан сургууль болон суралцагч нь үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авах эрхтэй болсон юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7064
0 эможи
keyboard_arrow_up