Газар өмчлөх цахим бүртгэл маргааш дуусна
2014 оны 8 сарын 14
НИТХ-аас тогтоосон 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил энэ сарын 1-ний өдрийн 12.00 цагт эхэлсэн. Эхний ээлжинд БЗД-ийн 20-р хороо Хожуулын ам, СХД-ийэ 21-р хороо Соёондын ам, ХУД-ийн 12-р, 13-р хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг, дүүргийн 2-р хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийт 14954 иргэнд газар өмчлүүлнэ. Цахим бүртгэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар энэ сарын 15-ны өдрийн 12.00 цаг хүртэл зохион байгуулаглана.
Энэ сарын 11-ны өдрийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр 205525 иргэн гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7063
0 эможи