НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн захиралтай уулзав

2014 оны 3 сарын 13

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал Улаанбаатар хотноо болж байна. Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор Хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирээд байгаагаас гадна тус байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байна.

 

Хурлаар Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал болон түүний тогтвортой хөгжил,  хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдлын талаар хэлэлцэж байгаа юм. Мөн Мянганы хөгжлийн зорилтуудын нэг “Өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилт”-ын биелэлтийн явц, малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал айлчлалынхаа хүрээнд 3 дугаар сарын 12-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай Төрийн ордонд уулзсан аж. Уулзалтаар Монгол Улс-ХХААБ-ын хүнс, хөдөө аж ахуй, ойн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
706
0 эможи
keyboard_arrow_up