Автобусны буудлаас ТҮЦ-ийг нүүлгэхээр болжээ

2014 оны 8 сарын 14

НИТХ-ын 56 дугаар тогтоолын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийн загварыг жигдлэх, өнгө үзэмжийг шинэчлэхээр болсон. Уг нь наймдугаар сарын 1 гэхэд энэ ажлыг хийгээд дуусгачихна гэж нийслэлийнхэн мэдээлж байв. Харин одоо ерөнхий план зураг бэлтгээд  дүүрэг бүр өөрсдөө загвараа гаргах даалгавар өгчээ.

Тэрээр ТҮЦ нь дараах байдалтай байх юм байна. Үүнд, хэмжээ нь 4.85 метр урт, 2.4 метр өргөнтэй байх нь. Мөн ариун цэврийн өрөөтэй байх бөгөөд био суултууртай байх ажээ.

ТҮЦ-ийг  байршуулахад гурван шаардлага тавих юм.Нэгд, сургууль цэцэрлэгээс 500 метр хол байна, явган хүний зам, хотын төвийн автобусны буудал дээр ТҮЦ байршуулахгүй гэжээ.

ТҮЦ-ийн ангилал:

    Орон сууцны хороолол бүхий төвийн хэсэгт байх ТҮЦ
    Гэр хороололд байх ТҮЦ
    Дугуй засвар, гутал засвар.. гм үйлчилгээний ТҮЦ

Зураг төсөлд тавигдах нэмэлт шаардлага:

    Хотын өнгө үзэмжид нийцэхүйц загвар дизайнтай байх.
    Өнгө үзэмжийг хөнгөн маягаар завсарлах, сайжруулах боломжтой байх.
    Зөөж, тээвэрлэх боломжтой, хийц материал нь хөнгөн, бат бэх байх.
    Зөөврийн бие засах суултуур, гар угаалтуур бүхий ариун цэврийн өрөөтэй байх
    Бараа, бүтээгдэхүүн хадгалах 1.48м2 талбай бүхий агуулахтай байх
    Үйлчилгээний зориулалтаар ажиллах болон үйлчлүүлэхэд тохь тухтай нөхцөл бүрдсэн байх.  /жилийн дөрвөн улирлын турш/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7058
0 эможи
keyboard_arrow_up