Автомашины дугуйг энэ сарын 18-наас түгжинэ

2014 оны 8 сарын 14

НИТХ-аар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж автомашинаа байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг зориулалтын дугуй түгжигч ашиглан түгжих журмыг баталсан. Тэгвэл энэхүү журмыг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр болжээ. Дугуйгаа түгжүүлсэн иргэд 20 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа чөлөөлж авах юм байна. Өнгөрсөн хугацаанд хориглосон газар зогссон, замын хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг ачих ажлыг удирдлагын төвөөс явуулж байсан. Харин энэ хугацаанд иргэдээс төлбөр өндөр, журмын хашаа хол байна гэх зэрэг гомдол их ирж байсан юм. Тиймээс зориулалтын дугуй түгжигч ашиглахаар болсон нь энэ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7056
0 эможи
keyboard_arrow_up